Хэнтий аймгийн Биндэр сумын хийдэд Багануур дүүрэг дахь Биндэр сумын нутгийн зөвлөлийн дарга, Багануур дүүргийн Онц-ишэй-линг хийдийн Хамба лам Бужгарын Хэрлэнбаатар, шавь нарийн хамт нутгийн зон олондоо Модон морин жилийн заслыг хийхээр ирэх даваа гарагт ирхээр болоод байна.
 |
Онц-ишэй-линг хийдийн Хамба лам Бужгарын Хэрлэнбаатар |
 |
Биндэр сумын сүсэгтэн олон та бүхэн 2014 оны 02 дугаар сарын 17ноос хойш таван өдрийн турш жилийнхээ засал номыг уншуулах боломжтой юм. XVII жарны "Ялгуусан" хэмээгч хөх морин жилийн ерөнхий төлөв нь Монгол зурхайд үр тариа элбэг, хур бороо арвинтай жил гарна хэмээсэн байна. Залуу хүний ажил үйлсэд маш сайн төдийгүй нялхас өвгөдөд харш жил болой. Ард олон амгалан, түшмэдийн эрч хүч сайжрах, тарнич, засалч нарын буян дэлгэрч, эд агуурс элбэг дэлбэг жил иржээ. Хэмээн онцолсон байна. |
|
0 сэтгэгдэл:
Post a Comment