Багануурынханы бахдам амжилт
Биндэр нутгийн хүү Б. Хатанзориг Үндэсний биеийн тамирын дээд сургууль төгсөөд Багануур дүүргийн Уурхайчин спорт хороонд гар бөмбөг, туялзуур сэлэмний дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн онд Монголын туялзуур сэлэмний шилдэг дасгалжуулагч болсон.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Монголын туялзуур сэлэмний холбоо, “УБ Фенсинг”
клуб хамтран 13 хүртэлх насны болон 16 хүртэлх насны хаврын чансаа тодруулах
тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд Эрдэнэт, Багануур, Улаанбаатарын 40 гаруй тамирчин оролцлоо. Тэмцээнд багийн дүнгээр “Багануур” ХК-ны “Уурхайчин” клуб үнэмлэхүй тэргүүлэв.
13 хүртэлх насны эмэгтэйчүүдийн төрөлд Б.Анхзаяа, хөвгүүдийн төрөлд Ц.Сайнцог түрүүлж, Б. Гүнбилэг, Г.Сумъяабалдан нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Дээрх бүх тамирчин “Уурхайчин” клубынх юм. Харин 16 хүртэлх насны хөвгүүдийн төрөлд У.Маргад-Эрдэнэ алтан медаль, Б.Хаш-Эрдэнэ (“Хангарьд” клуб) мөнгөн медаль, Т.Доржбат хүрэл медаль хүртсэн бол охидын төрөлд Б.Амарзаяа алт, М.Нямжаргал, Ө.Хишигдэлгэр нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
Ийнхүү “Уурхайчин” клубын хүүхдүүд 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, Эрдэнэтийн “Хангарьд” клуб 1 мөнгөн медаль хүртэж, Улаанбаатар хотын клубууд нэг ч медаль хүртсэнгүй.

0 сэтгэгдэл:
Post a Comment