Хэнтий аймгийн Биндэр сум Монгол улсад анх удаагаа хөгжлийн төлөвлөгөөний дагуу 2014-2030 он хүртэлх төсөл хөтөлбөрүүдээ хэлэлцүүлж хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Нутаг усаа гэсэн сэтгэлтэй зон олон чуулсан бөгөөд урлаг соёлын үйл ажиллагаа, нутгийн брэнд борлуулах мөн нээлттэй ярилцлага хийж нутгийн олны халуун сэтгэл дор үйл ажиллагаа өрнөв.
Сумын засаг Биндэр сумын баримтлах бодлого чиглэлийг танилцуулж тэргүүлэх чиглэл болох 1. Хөдөө аж ахуй, 2. Аялал жуулчлал дээр тогтож ярилцсан бөгөөд Махны үйлдвэр, Сүүний үйлдвэр, Модон хавтангийн үйлдвэрүүд болон Их хуралдай, Дэлүүн болдог, Хүйн овооны цогцолборуудыг танилцуулж санааг авлаа. Улаанбаатар Хотын захирагч нутгийн хүү Э. Батүүл үйл ажиллагаанд оролцсон бөгөөд шинэ шинэ санаануудыг гаргаж, эргээд Биндэр сумын эдийн засгийн форумыг хамтран зохион байгуулахаар шийдсэн юм. Мөн үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх М. Хүдэрбаатар, НИТХ-ын төлөөлөгч Ц. Баатархүү, С. Ононбаяр болон хүндэт зочид оролцсон. Нутгаас сонгогдсон НИТХ-ын хоёр төлөөлөгчид Эдийн засгийн форумыг гардан зохион байгуулахаар шийдсэн юм.
2014-2030 оны төслүүд дээр хийгдсэн зураг төслүүд дээр мэрэгжлийн зөвөлгөө өгөхөөр мэддэг таньдаг Монголдоо л сайн гэсэн мэрэгжилтэнүүдийг авч ирсэн нь зохион байгуулагч бидний баярлуулж байлаа.
Мэдээж нэг ажил зохион байгуулхад сайнтай муутай зүйлс гардаг учраас зохион байгуулагч бидэнд анхаармаар хэд хэдэн асуудалууд гарч байсныг онцлох хэрэгтэй байх.
2015 оныг иргэдийн оролцооны жил болгон зарласан гэдгийг Биндэрчүүд бид мэдэж байгаа билээ тэр ч утгаараа хийе бүтээе гэсэн нутгийн иргэдээ бүхий л зүйлээр дэмжид бэлэн байгаа учраас тун удахгүй болох Эдийн засгийн форум дээр энэ төслийг чинь хэрэгжүүлье, энэ бүтээн байгуулалтанд чинь оролцоё гэсэн санаачлага ихээр гарна гэж найдаж байна.
Бидний нутагт Бизнес эрхлэх томоохон хэдэн шалтгаанууд байна.
1. Орон нутгийн хувьд 4000 гаруй хүнтэй томоохон зах зээл
2. Худалдан авалтын чадвар өндөр
3. 2014-2030 төлөвлөлтөнд буюу Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан/Сумаас барих бодлого тодорхой/
4. Дэд бүтэц сайжирсан. /Бохир, дулаан, цэвэр/ г.м
ТА БҮХИЙГ ЦААШИД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЬЕ.
0 сэтгэгдэл:
Post a Comment