Манай сумын хувьд 2013 онд ОНХС-ын хөрөнгөөр сумын төвийнхөө өнгө үзэмжинд анхаарсан бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн түүнээс гадна сумын 90 жилийн ой тохиосондоо холбоотойгоор төгсөлт, хандивлагч нарын төрсөн нутгаа гэсэн халуун сэтгэл доор бүтээн байгуулалтууд өрнөсөн жил ололт амжилтаар дүүрэн байсан. Бид түүхт 90 жилийнхээ ойн ард сумынхаа 2014-2030 оны төлөвлөгөө хийх чухал ач холбогдолтой ажилд 29 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж сумынхаа 1241 хүнээс мөн Чингис хот, Багануур дүүрэг, Улаанбаатар хотноо амьдарч байгаа нутгийн зөвлөл, нутгаа гэсэн сэтгэлтэй ард иргэдтэйгээ уулзаж санал санаачилгыг нь аван ажил хэрэг болгож байна. Шинэ жилийн босгон дээр МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН санаачилгаар Иргэдийн оролцоог дэмжих нь хөтөлбөрт МОНГОЛ улсын загвар зургаан сумын нэгээр сонгогдож үйл ажиллагаа эхлүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд азийн хөгжлийн сангаас 17 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм. Мөн 2014 оны 02-р сарын 7-ны баасан гарагын Засгын Газрын хуралдаанаар шинэчлэлийн Засгийн Газрын "Сумын төвийн шинэчлэл" хөтөлбөрийн "Жишиг сум" төсөлд хамрагдах шийдвэр гарч ойролцоогоор 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
Энэ жил ОНХС/орон нутгийн хөгжлийн сан/-д 394,8 сая төгрөг батлагдсан бөгөөд ИТХ-ын хуралдаанаар иргэ
дийн гаргасан санаа, саналуудыг эрэмблэж тэргүүлэгчдийн хуралдаанаар төсвийг баталсан ба 02-10 наас эхлэн худалдан авах ажиллагаа эхлэж тендерийн урилга нээгдэж байгаа.
0 сэтгэгдэл:
Post a Comment