2014 Модон Морин жилийн босгон дээр Биндэр суманд маань дөрвөн шинэ мянгат малчин, сумын сайн малчин хоёр төрж мал сүргийн хувьд таван төрөлдөө өссөн сайхан жил золголоо. Сумын маань хүн ам 3916-д хүрч энэ Морин жилдээ 4000 хүргэх зорилт тавин ажиллаж 4000 дахь иргэндээ өндөр урамшуулал амлаад байна. Цагаан сарын шинийн нэгний өглөө ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Хурлын нарийн бичиг таван багынхаа 80 наснаас дээш нийт 45 ахмадуудаа золгож хүндэтгэл үзүүллээ. Мөн битүүний өдөр шинэ мянгатууд, Хөдөлмөрийн баатрууд, алдартануудаа өмнө сумын Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан эрхэмүүдийн хамт Хүндэтгэлийн өргөөндөө хүлээн авч дурсгалын зүйлс гардуулсан.
Биндэр суманд 90-99 насны найман буурал байгаагаас хамгийн өндөр настай нь Балжирын Гомбо гуай өдгөө 99 настай. Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан болж Баян-Адарга сумаас бөхчүүд ирэн 20 хүчит бөх тойргоор барилдсанаас Баян-Адарга сумын харъяат сумын заан н. Мөнх-очир 1 унаа 19 даваатай, Биндэр сумын харъяат сумын заан Х. Амарзаяа 2 унаа 18 даваатай эхний хоёр байрыг эзэлсэн.

0 сэтгэгдэл:
Post a Comment