Биндэр Эмийн эргэлтийн сангийн товч танилцуулга
Биндэр сумын эмийн сан нь 1942 онд хоёр хүний орон тоотойгоор байгуулагдаж эрхлэгчээр Ц.Балжмаа ажиллаж байжээ. 1993 оныг хүртэл Д. Дулампүрэв, Ж. Алтанцэцэг, П.Туваан нар жор хүлээн авагч эрхлэгчээр, Намжилмаа, Туул, Алтанцэцэг нар эм найруулагчаар, Л,Пүрэв, Ц.Алтанцэцэг нар туслах ажилчнаар ажиллаж байжээ. Эмийн эргэлтийн сан нь 3-н оронтоотой С.Амгалан салбарын эрхлэгчээрЦ.Алтантуяа эм найруулагчаар Н. Дуламханд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байна . Эмийн эргэлтийн сан нь 1997 оныг хүртэл МЭИК-ны харьяа Хэнтий компаний салбар аптекаар ажиллаж байгаад 1997 оны 3-р сард Биндэр сумын эрүүл мэндийн төвд шилжиж,1997 оны 9-рсарын 1-нээс Бамакогийн санаачлага буюу “Хамт олон-эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж ажилласан байна.Энэхүү төслийн шугамаар 1997 онд 4 сая 822 мянган төгрөгийн эм бараа өгсөн ба энэ нь сумын хүн амын 1 жилийн хэрэгцээт эм, эмнэлгийн барааны үнэ байсан Төсөл хэрэгжсэний үр дүнд 2011 оны жилийн эцсийн байдлаар нийт борлуулалт 48930,0 борлуулсан барааны өртөг 34776,0, үйл ажиллагааны зардалд 11205,2 тайлант үеийн цэвэр ашиг 2948,7 хуримтлаглсан нийт ашиг 8806,7 төгрөг болсон байна. Өөрийн хөрөнгөөр 3 сая төгрөгийн их болон урсгал засвар хийж, байгууллагын тохижолтонд зориулж хөргөгч, рефректаметр, нам даралтын тогоо болон хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг 5188,1 төгрөгөөр худалдан авснаар эмийн эргэлтийн сангийн хэвийн үйл ажиллагаагявуулах иж бүрэн тохилог орчнийг бүрдүүлсэн. П.Туваан, Д. Дулампүрэв, нар ЭМЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдэгээр, Ц.Алтантуяа, С.Амгалан ЭМЯ –ны жуух бичигээр, Л.Пүрэв,Ц.Алтанцэцэг, Ц.Алтантуяа, С.Амгалан “ЭМ” холбооны дээд шагнал “Эм үйлдвэрлэл хангамжийн тэргүүний ажилтан “цол тэмдгээр тус тус шагнагдсан.
0 сэтгэгдэл:
Post a Comment