Биндэр Ус, Цаг уурын өртөөний товч танилцуулга
Ус, Цаг уурын ажлын эхлэл “1927 онд Хан Хэнтийн зүүн хойд зүгийн суурин газар болох ламын хүрээ /Онон Хурхын төв, Биндэр сумын хуучин төв/-д Зоо-мал эмнэлгийн салбар нээгдэж Воробьев, Чернов зэрэг орос эмч нар ажиллаж эхэлсэн энэ үед зоо-мал эмнэлгийн салбаруудад цаг уурын ажиглагч нар ажилдаг болж, тус суманд метеорологич /цаг уурч/ Зародин хжиллаж байжээ.”гэж эрдэмтэн зохиолч Х.Пэрлээ, түүхч Б.Өлзийсүрэн нарын бичсэн “Хэнтий аймгийн хураангуй түүх”номонд тэмдэглэснээс үзвэл 1927 оноос тавигдсан байж болох боловч тухайн үедээ албан ёсны байгууллага болж чадаагүй харуулын маягаар ажиллаж байжээ.1935 онд БНМАУ,ЗХУ-ын засгийн газар хооронд байгуулсан Ус, Цаг уурын шинжилгээний талаар хамтран ажиллах тухай гэрээний дагуу Хэнтий аймагт Ламын хүрээнд ЗХУ-ын хүч хөрөнгөөр батлан хамгаалахын мэргэжилтэн Н.Г.Киселёвоор удирдуулсан Ус, Цаг уурын хоёр дахь станц ажиллаж эхэлснээс хойш уур амьсгалын ажиглалт хийхээс гадна усны нөөц горимын судалгааг Онон голд хийж байв.ЗХУ-ын өндөр мэдлэг мэргэжилтэй хүмүүс ээлжээр ирж ажиллаж байсан бөгөөд тэдэнтэй манай орны мэргэжилтэн Лодоншарав мөр зэрэгцэн ажиллаж 1950 онд уг станцыг монголд шилжүүлэн өгсний дараагаар ч үргэжлүүлэн ажиллаж байсан манай ууган цаг уурчын нэг юм.Анхны даргаар нь Долгоржав ажиллаж байсан ба ажиглагчид нь У.Лодоншарав, Х.Дугаржав, Х.Дугарсүрэн, У.Гомбо, Тоорой нар ажиллаж байжээ.1950 онд Ч.Балжинням ЗХУ-д сургууль төгсөөд ирж байсан нь уг станцын хувьд анхны мэргэжилтэн нь байлаа.Тус станцын даргаар ажиллаж байсан хүмүүсийг дурдвал:
1950-1952 онд Долгоржав
1952-1954 онд Ринцэнгийн Шагдар
1954-1958 онд Ууягийн Лодоншарав
1958-1959 онд Чимэддашийн Балжинням
1959-1960 онд Дамдингийн Бадарч
1960-1963 онд Чимэддашийн Балжинням
1963-1966 онд Намсрайн Дашдэлэг
1966-1971 онд Чимэддашийн Балжинням
1971-1982 онд Ишнямын Цэрэннадмид
1982-1990 онд Дан-Аажавын Дариймаа
1990-1994 онд Цэрэнлхамын Жаргалмөнх
1994-1995 онд Гүрбазарын Алтанчимэг
1995 Дан-Аажавын Дариймаа
2009 он хүртэл Гүрбазарын Алтанчимэг
2009 -2012 он Шагдаржавын Эрдэнэчимэг нар ажиллаж байсан ба
2013 оноос Амгалан Лхагвасүрэн ажиллаж байна.Тус станцад ажиллаж байсан хүмүүсийг дурдвал:1950-1960 онд У.Лодоншарав, Х.Дугарсүрэн, Калька/ нутгийн орос/, У.Гомбо, Тоорой, Ч.Балжинням, З.Перэнлэй, Дамдинсүрэн, Н.Дуламжав, Даваажав, Дашцэрэн, Цэрэннадмид, 1960 оноос Ш.Цэнд , Ц.Жаргалмөнх, Д.Алтанцэцэг, Г.Цэрэнханд, Ш.Эрдэнэчимэг, Г.Зина, Цэдэн-иш, Д.Доржсүрэн, З.Юмжир, Ж.Нансалмаа , Д.Дариймаа, А.Сампилдорж, М.Пагмаханд, С.Ичинхорлоо, Б.Мөнхцэцэг, М.Цэвэлмаа, Н.Нина, Ш.Ирэхбаяр, Л.Ганчимэг, Г.Алтанчимэг,Ц.Мөнхбаяр, Г.Туул нар ажиллаж байв.
Одоо тус станцын даргаар А.Лхагвасүрэн ээлжийн техникчээр Ш.Эрдэнэчимэг, Ц.Мөнхбаяр, Б.Болортуяа, С.Ган-Эрдэнэ, ус судлалын харуулын ажиглагчаар Б.Туул нар ажиллаж байна.Биндэр сумын төв 1963 онд Шаазгайт гэдэг газар нүүхэд тус станц хамт нүүж Хятад барилгачидын сууц байсан хуучин жижиг цагаан байшинд байрлаж байгаад 1976 онд улсын хөрөнгөөр 81,0 мянган төгрөгийн өртөгтэй 5 өрөө бүхий станцын шинэ барилга ашиглалтанд орж тэндээ үйл ажиллагаагаа явуулсаар өдий хүрлээ.Ийнхүү тус станц нь одоо тус сумын нутаг дэвсгэр дээр ус, цаг уурын олон талт шинжилгээ судалгааг иж бүрэн хийхээс гадна иргэний агаарын тээвэрт агаарын мэдээгээр үйлчилдэг 6 орон тоотой байгууллага болон үйл ажиллагаагаа явуулсаар байна.

0 сэтгэгдэл:
Post a Comment