Home » » БИНДЭР СУМЫН 90 ЖИЛИЙН ОЙН КОМИСС “НУТГИЙН ЗӨВЛӨЛҮҮДТЭЙ” УУЛЗСАН УУЛЗАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

БИНДЭР СУМЫН 90 ЖИЛИЙН ОЙН КОМИСС “НУТГИЙН ЗӨВЛӨЛҮҮДТЭЙ” УУЛЗСАН УУЛЗАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Written By Khaschuluu Munkhbayar on 2013/02/19 | 14:34

2013.02.04.

Сумын 90 жилийн ойн комисс 01-р сарын 18 нд Өндөрхаан хотод, 01-р сарын 19 нд Багануур дүүрэгт, 01-р сарын 20 нд Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн гишүүдтэй уулзах уулзалтуудыг тус тус зохион байгуулав.

Уулзалтанд нийт 100 гаруй нутгийн зөвлөлийн гишүүд оролцлоо. Уулзалтын үеэр Биндэр сумын 90 жилийн ойн комиссын дарга Н.Алтангэрэл ой тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулав.



  1. Өндөрхаан хотод зохион байгуулсан уулзалтаар нутгийн зөвлөлийн бүтцэд өөрчлөлт оруулав. Нутгийн зөвлөлийн даргаар “Их баян бүрд” компанийн захирал Ц.Амгаланбаатарыг сонгож, 3 орлогчтойгоор ажиллахаар болов.
    Өндөрхаан хотод амьдардаг Биндэрчүүд сумынхаа 90 жилийн ойд зохион байгуулалттай оролцохоо илэрхийллээ.
  2. Багануур хотод болсон уулзалтанд нийт 21 нутгийн зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирсэн. Энэхүү дүүрэгт болсон уулзалтын үеэр Багануур дүүргийн хийдийн хамба лам Б.Хэрлэнбаатар улаан халзтай 5 ханатын гадуур цагаан бүрээс, Самбуугийн Зоригтбаатарын гэр бүл нэг насны морины эхний 5 байг, Багануур дүүргийн Онцгой байдлын газрын ажилтан Ш.Отгонжаргал “Чингисийн тухай” найрал дууны бичлэгийг өгөх зэрэг хандивыг өргөв.
  3. Улаанбаатар хотод болсон уулзалтын үеэр нутгийн зөвлөлийн дарга Б.Хашмаргад Худалдаа хөгжлийн банкинд 499209623 тоот хандивын данс нээснийг мэдэгдэж 1,0 сая төгрөг хандивлав.
    Уулзалтанд оролцогчдоос:
    • МИАТ компанийн нисгэгч З.Энхбаяр 3,0 сая төгрөг бэлнээр өгч, 1000 ш сумын 90 жилийн ойн календарь хэвлүүлэв.
    • “Дэлүүн болдог“ жуулчны баазын захирал Б.Өнөржаргал 1,0 сая төгрөг
    • Хувиараа хөдөлмөр эрхлэгч Д.Зоригтбаатар 1,0 сая төгрөг
    • Цагдаагийн дэд хурандаа Н.Энхболд – 0,5 сая төгрөг
    • Туушин компанийн орлогч дарга Б.Пүрэвчулуун 90 жилийн ойн түүхэн номыг хэвлүүлэх
    • Гео трейд компанийн захирал Д.Энхбаатар “Хоймор нутгийн хийморилог яруу найрагчид” ном хэвлүүлэх
    • 33 дугаар төгсөлт бөхийн цацар 2-ыг хийх
    • Хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Отгонбаяр наадмын нэг асар хийх хандивыг тус тус өргөхөөр боллоо.

Улаанбаатар хотын нутгийн зөвлөл “90 жилийн ойн салбар комисс”-ыг тус хуралдаанаас байгуулав. Үүнд:
  1. Морины комисст
    1. Д.Баатарцогт /Биндэрьяа буудай ХХК-ийн захирал/
    2. Ц.Энхжаргал
  2. Бөхийн комисс
    1. Д.Зоригтбаатар
    2. Ц.Өлзийжаргал
  3. Соёл урлагийн комисст
    1. А.Энхтайван /МУАЖ/
    2. Б.Занданпүрэв
    3. Д.Баттулга /МУГЖ/
  4. Хүндэтгэлийн арга хэмжээний комисст
    1. Д.Энхбаатар
    2. Н.Энхболд
Нутгийн зөвлөлийн гишүүд ойг зохион байгуулах ажлыг дэмжиж “Биндэрийн нэг өдөр” өдөрлөгийг Өндөрхаан хотод 03-р сарын 22 нд, Багануурт 03-р сарын 23нд, Улаанбаатар хотод Бөхийн өргөөнд 03-р сарын 24 нд тэмдэглэхээр шийдвэрлэлээ.

ОЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ КОМИСС
Share this article :

0 сэтгэгдэл:

Post a Comment

 
Ивээн тэтгэгч : М.Хасчулуу | Facebook ХК | Хэнтий аймгийн ЗДТГ
Зохиогчийн эрх © 2013 он. Биндэр сум 90 жил - Бүх оюуны өмч хуулиар хамгаалагдсан
Загварыг М.Хасчулуу | Биндэр ЕБС XVXV төгсөлт | Xyyp.mn баг
Google-ийн сервер дээр байршив