Home » , » Биндэр ХААН банк

Биндэр ХААН банк

Written By Khaschuluu Munkhbayar on 2013/03/21 | 21:53


1942 онд Биндэр, Баян-Адрага, Гурванбаян, Дадал зэрэг сумдад үйлчлэх тооцооны касс Биндэр суманд байгуулагдаж мал аж ахуйн албан татвар, хоршооны бараа үйлчилгээний орлого, урт богино, хугацааны зээлийг хураах, иргэдийн хувийн мөнгийг хадгалах, зэрэг үйлчилгээ хийдэг байсан.



Анхны эрхлэгчээр нь Лүмбэнгийн Гомбо, нярав нь Гомбын Ганпүрэв нар байв. 1960-1980–аад оны үед “Кассын” гэж овоглохоо шахсан Чимэддашийн Дугаржав, Зундуйн Дугар нарын хүмүүс тооцооны касст олон жил үр бүтээлтэй ажиллаж байжээ.

Биндэр ХААН банк нь 1991 оноос ХААН-н банкны 225-р тооцооны төв болж 21 байгууллага, хэдэн мянган иргэд 1311 дансаар жилдээ 190 гаруй сая төгрөгний кассын орлого, 430 гаруй сая төгрөгний кассын зарлагын гүйлгээ хийж байсан.

Одоогийн байдлаар Биндэр сумын ХААН банк нь эрхлэгч С.Болорцэцэг, эдийн засагч П.Тамир, Д.Батчимэг ,ахлах теллер Б.Эрдэнэтунгалаг, теллер Г.Сарангэрэл, Г.Бат-Эрдэнэ, жолооч Х.Онончулуун, галч, манаач Б.Хурцбилэг, үйлчлэгч Д.Болортуяа нар ажиллаж байна.

2012 оны эцсийн байдлаар SMS банк эзэмшигчидийн тоо – 675, Виза карт эзэмшигчийн тоо-630, ухаалаг мэдээ үйлчилгээнд холбогдсон харилцагчийн тоо- 750, Флай банк буюу скайтелын харилцагчид данснаасаа нэгжээ авах үйлчилгээнд -27, Нийт харилцагч байгуулага- 70, нийт харилцагчийн тоо-4410,нийт 496 зээлдэгчийн 1.1тэр бум төгрөгний зээлийн багцтай, татан төвлөрүүлсэн хөрөнгө- 1.2 тэр бум төгрөг , сард дунджаар 120-иод хүнд 360 орчим сая төгрөгний зээл олгодог. өдөрт дунджаар 210 хүнд буюу сард нийт 4600 гаруй хүнд санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна.

2005 оноос шинэ банкс програм нэвтэрч бүх мэдээ тайлангаа цахим хэлбэрээр гаргаж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээг хүргэж эхэлсэн.

Төгсөх ангийн сурагчидын дунд ХААН банкнаас “Оюутны тэтгэлэг хөтөлбөр” зарлан 2006-2012 оны хооронд 5 оюутныг тэтгэлэг хөтөлбөрт хамруулан 1 жилийн сургалтын төлбөрийн 500000-800000 төгрөгийг төлсөн.

2007 оноос виза картын үйлчилгээг нэвтрүүлж бүх ажилчин албан хаагчидыг картжуулав.

2007.11 сард 9х11м хэмжээтэй шинэ байранд орсон.

2012.4 сард Цагаан нуга ХХК-ыг Картаар үйлчлэгч байгууллага болгож cash back үйлчилгээг нэвтрүүлэв.

2011, 2012 онуудад Хавдар судлалын үндэсний төв, Монголын олон нийтийн радио ТВ-тэй хамтран орон даяар ‘Хавдрын эсрэг үндэсний аян’-г зохион байгуулж, хүн эмнэлэгтэй хамтран 25 иргэдэд сургалт зохион байгуулж, 5-7 ангийн нийт 108 хүүхдүүдэд эрүүл амьдралын 5 зарчимаар сургалт зохион байгууллаа.

2012 онд Биндэр сумын “2012 оны эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарсан.

2000, 2006, 2007 онуудад Хэнтий аймгийн шилдэг тооцооны төвөөр шалгарсан.

2007 онд татан төвлөрүүлсөн хөрөнгө болон зээлийн чанартай багцыг бүрдүүлж, банкны ашигт ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэн ажилласанаар улсын хэмжээнд ХААН банкны томоохон тооцооны төвийн шилдэг тавд шалгарсан.

2008 онд зээлийн багцыг нэг тэрбумд хүргэн эдийн засагт ээлтэй хамт олноор шалгарч байсан.
Share this article :

0 сэтгэгдэл:

Post a Comment

 
Ивээн тэтгэгч : М.Хасчулуу | Facebook ХК | Хэнтий аймгийн ЗДТГ
Зохиогчийн эрх © 2013 он. Биндэр сум 90 жил - Бүх оюуны өмч хуулиар хамгаалагдсан
Загварыг М.Хасчулуу | Биндэр ЕБС XVXV төгсөлт | Xyyp.mn баг
Google-ийн сервер дээр байршив