Home » , » Сүлдэт-Өндөр ХЗХ

Сүлдэт-Өндөр ХЗХ

Written By Khaschuluu Munkhbayar on 2013/06/20 | 17:49


Үүсэл хөгжил:
Сүлдэт-Өндөр” ХЗХоршоо анх 2005.4.4-ны өдөр үүсгэн байгуулах хурлаа хийж 24 гишүүнтэйгээр 2 сая 400 мянган төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаа эхэлж байсан.
ХЗХоршооны анхдугаар хурлаас хоршооны даргаар Цэвээний Цэрэндорж, тэргүүлэгчдээр Б.Пүрэвдорж, Г.Сүхбаатар, Хяналтын зөвлөлийн даргаар С.Нямжонхор, хяналтын зөвлөлийн гишүүнээр Ч.Дамдин, Д.Базарсад, Эрсдэлийн хорооны даргаар Г.Баярсайхан, гишүүдэд Б.Насанжаргал, А.Уртнасан нарыг сонгон ажиллуулж байсан.
Хоршооны хөгжилд гишүүн бүрийн оролцоо идэвх хамгийн чухал байдаг бөгөөд гишүүдээс Эрсдэлийн хорооны даргаар Г.Баярсайхан, эрсдэлийн хорооны гишүүнээр Ц.Оюунчимэг, Ж.Батсүх, тэргүүлэгчээр Б.Ганбаатар, хяналтын зөвлөлд Г.Энхтуяа, Ц.Болормаа нар сонгогдож байсан.
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль шинээр батлагдаж мөрдөгдөж эхэлснээр 2012.03.10-ны өдрийн БГХурлаар хоршооны дүрмэнд өөрчлөлт орж Эрсдлийн хороог өөрчлөн зохион байгуулж тэргүүлэгчдийн зөвлөл Зээлийн хороо нэртэйгээр сонгодог болсон.

Удирдлага зохион байгуулалт.
2006 оны 9 сараас өнөөг хүртэл хоршооны даргаар Б.Насанжаргал сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тэргүүлэгчдийн зөвлөлд Г.Үржинсүх, Б.Мөнхбаяр, Д.Базарсад, С.Амархүү, хяналтын зөвлөлийн даргаар Б. Тамжид, гишүүнээр Д.Цэдэн-Иш, С.Нямжонхор нар сонгогдон ажиллаж байна.
Одоо гүйцэтгэх албанд хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүрэг бүхий гүйцэтгэх захирал А.Уртнасан, нягтлан бодогч Д.Оюунчимэг, зээлийн мэргэжилтэн Г.Баярсайхан, теллер Н.Байгалмаа нар ажиллаж байна.
Хоршооны үйл ажиллагаа үүсгэн бйгуулагдсан цагаас эхлэн өргөжин тэлсээр байгаа бөгөөд Хоршоо нь гишүүн бүрт санхүүгийн чанартай үйлчилгээ үзүүлж, хоршооны гишүүд хоорондын эдийн засгийн идэвхтэй харилцааг дэмжин, улмаар сум орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино гэсэн эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлж байна.
Өнөөгийн үйл ажиллагаа:
Хоршооны санхүүгийн үзүүлэлтүүд жил бүр нэмэгдэж 2012 онд гишүүдийнхээ хадгаламжийн хүүд 21,2 сая төгрөг олгож 18.6 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 12.0 сая төгрөгийг гишүүддээ ноогдол ашигт хуваарилсан. Мөн сум орон нутагтаа нийт 4.0 сая төгрөгийн татварын орлого оруулсан.
2013.02.02-нд “Сүлдэт-Өндөр” ХЗХоршооны бүх гишүүдийн хурлаас “Биндэр сумын 90 жил”ойд 1 сая 200 мянган төгрөг хандивласан.
2013.04.30-ны байдлаар 360 гишүүнтэй, 261.0 сая төгрөгийн зээлийн багцтай 97.1 сая төг-ийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 155.5 сая төгрөгийн хадгаламжийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн, нийт 322.4 сая төгрөгийн активтайгаар ХЗХ-ны үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна.
Байгууллагын ололт амжилтаас:
  • 2005 онд ХАС банкны “ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ” франчайзийн үйлчилгээнд хамрагдсныг батламжилсан гэрчилгээ авч франчайзийн гэрээ байгуулсан.
  • 2007.11.29-нд Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх 4/164 тоот тусгай зөвшөөрөл авсан:
  • 2008 онд ХАСБанктай хамтран ажиллах франчайзийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж ХЗХоршооныхоо санхүүгийн чадавхийг хурдацтай нэмэгдүүлсэн гэж Хэнтий ХАСБанкнаас үнэлэгдэж дурсамж авч байсан.
  • 2009 онд Үндэсний татварын албанаас “Хуулиа дээдлэн орлого татвараа үнэн зөв тодорхойлж төлөх тайлагнах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа хамт олон” гэсэн талархал:
  • 2010 онд Монгол улсын татварын ерөнхий газраас татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн хамт олон гэсэн “ТАЛАРХАЛ”:
  • 2010.02.22-нд Монголын Хадгаламж Зээлийн Хоршоодын Холбоонд гишүүнээр элссэн:
  • 2011 онд Хэнтий ХАСБАНК-наас ”АМАР”үйлчилгээний агентуудын дунд зохион байгуулсан уралдаанд хамгийн олон гүйлгээ хийж“Тэргүүн” байр:
  • 2012.10.03-нд “Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбоо”-ны гишүүн байгууллага болсон,
Байгууллагын баг тамирчид тэмцээн уралдаанд оролцсон амжилтаас:
  • 2008 онд Биндэр суманд болсон Зүүн бүсийн ХЗХоршоодын 2-р чуулга уулзалтанд оролцогчидийн хүрээнд зохион байгуулагдсан гар бөмбөгийн бооцоот тэмцээнд 1-р байр:
  • 2009 онд Монголын татвар төлөгчдийн өдөрт зориулсан сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр Тэргүүн байр:
  • 2010 оны Биндэр сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд С.Амархүү ахлагчтэй ХЗХошооны баг 1-р байр:
  • 2011 онд Олон улсын ойн жилийн хүрээнд зохион байгуулагдсан “Мод дагаж ус, Ус дагаж амьдрал” уриатай цас мөсний баярын тэмцээнд багаараа “Тэргүүн” байр:
  • 2012 онд Өмнөдэлгэр суманд болсон Зүүн бүсийн ХЗХоршоодын чуулга уулзалтанд оролцогчидийн дунд зохион байгуулагдсан гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд багаараа 1-р байр:
  • 2012 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн 20-н жилийн ойн хүрээнд “Байгалиа арвижуулж баялгаасаа хүртэе” уриан доор зохион байгуулсан цас мөсний баярын тэмцээнд багаараа 4-р байр:
  • 2012 онд өөрийн шинэ байртай болж тавилга эд хогшилоо шинэчлэн ажлын байраа тохижуулж, сумын “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА” болсон.
Сүлдэт-Өндөр” ХЗХоршооны гүйцэтгэх албаны хамт олон

Танилцуулга бэлтгэсэн:
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ А.УРТНАСАН
Share this article :

0 сэтгэгдэл:

Post a Comment

 
Ивээн тэтгэгч : М.Хасчулуу | Facebook ХК | Хэнтий аймгийн ЗДТГ
Зохиогчийн эрх © 2013 он. Биндэр сум 90 жил - Бүх оюуны өмч хуулиар хамгаалагдсан
Загварыг М.Хасчулуу | Биндэр ЕБС XVXV төгсөлт | Xyyp.mn баг
Google-ийн сервер дээр байршив