Айл гэрийн хос багана, амьдралын ноён нуруу гээд л эхнэр нөхөр хоёрыг
зүйрлэж хэлэх үгс олон. Үүнтэй утга нэг зүйрлэл яах аргагүй ихэр заяанд
хамаатай. Эхийн хэвлийд хоёр халуун амь бүрэлдэж, нэг насныхаа амьдралыг
ихэр заяагаар холбосон Монголын дөрвөн мянга гаруй ихэрүүдийн төлөөлөл болсон 44 ихэр Биндэр суманд байдаг. Ихэр амийг хорвоод мэндлүүлж, өсгөж торниулсан ижий Бурхадад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ үйл ажиллагааг Биндэр сумын эмэгтэйчүүдийн холбоо санаачлан зохион байгуулсан юм. 2014 онд эмэгтэйчүүдийн зөвлөл шинэчлэн зохион байгуулагдсан бөгөөд даргаар Э. Алтансувд ажиллаж байгаа бөгөөд Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өндөр зохион байгуулалттай зохион байгуулж 1-5р багийн эмэгтэйчүүдээ хүлээн авч мөн уламжлал болон зохион байгуулагддаг Эмэгтэйчүүд тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд тэмцээнд Баян-өндөр баг, Мандалхаан баг, Онон баг, Сум дундын эмнэлэгийн баг, хилийн цэргийн анги хүрэлцэн ирж оролцосоноороо онцлог боллоо. Уг тэмцээнд Мандалхаан багийн баг 90 оноотой тэргүүлж шилжин явах цомыг гардсан юм. 5-р багийн иргэн Хутагт- Өндөр шүтээн ХХК-ийн захирал Амаржаргал Биндэр сумын Бүсгүйчүүддээ болон өөрийн эхнэр Д. Улаалзгана болон 99 настай азай буурал Б. Гомбо гуайд гэнэтийн бэлэг барьж СТА Б. Болдбаатар, СТА О. Баянмөнх нарын "Нутгаа санасан омогшил" тоглолтыг үнэ төлбөргүй тоглуулсан юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment