Биндэр сум нь Баян-Өндөр, Мандалхаан, Баянгол, Дэлгэрхаан, Онон гэсэн таван багаас бүрддэг билээ. 2014 онд багийн өдөрлөг зургаан удаа зохион байгуулагдах бөгөөд эхний өдөрлөгүүд 03 сарын 12ноос эхлэж 16н хүртэл болсон. Өдөрлөгт сумаас ЗДТГ, ЕБС, СДЭ, Цагдаагийн тасгийн хамт олон оролцсон юм. Өдөрлөг болох хугацаанд Мандалхаан багт-73, Баянгол багт- 47, Онон багт-303, Дэлгэрхаан багт- 17, Баян-Өндөр багт - 70 иргэд оролцсон. Өмнөх оны мөн үеийнхээс 50%-иар нэмэгдсэн нь иргэдийн оролцоо, идэвх хэрхэн сайжирсанг илтгэх биз ээ. Хуралдаанд сум орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, энэ сард хийгдэх үйл ажиллагаа болон Нийгмийн даатгалын байцаагч, МЭҮТ-ийн дарга нар холбогдох мэрэгжилийн дагуу мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултанд хариулж байлаа. Мөн Цагдаагийн тасгийн хамт олон Хэнтий аймгийн цагдаагийн газрын тайланг танилцуулж, 2013-2014 онуудад гарсан зөрчил, малын хулгайн талаарх мэдээлэл, хамтран ажиллах санамжыг хүргэж байхаас гадна Биндэр суманд аймгийн засаг даргын захирамжын дагуу нарийн мэрэгжилийн эмч нарийн баг ажилласан үр дүнтэй холбоотой багийн төв дээр ирсэн нийт иргэдэд үзлэг, оншилгоо хийж үйлчилсэн. Энэ удаагийн өдөрлөгийн нэг онцлог бол Түүхт 90 жилийн ойгоо 9 дүгээр сарын 11-13 өдөр тэмдэглэн өнгөрүүлхээр зорьж буй ЕБС-ын хамт олон багш, сурагчдын төлөөлөл урлагын номер үзүүлсэн ба иргэд төрлөх сургуулийнхаа ойд хандив дэмжлэгээ харамгүй өгч байлаа.
Home »
Төрийн байгууллагууд болон багууд
» Багийн өдөрлөг
Багийн өдөрлөг
Written By Unknown on 2014/03/18 | 14:47
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment