Хэнтий аймгийн Биндэр сум
Биндэр сум 2014 оны босгон дээр аймагтаа ажлаараа дээгүүр амжилт үзүүлсэн төдийгүй Монгол улсын засгийн газрын шийдвэрээр "Жишиг сум" мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага дор Иргэдийн оролцоог хангасан Монгол улсын загвар зургаан сумын нэг болохоор шийдвэр гарсантай уялдуулж Эзэн Чингис хааны мэндлэсэн ТУЛГАР ТӨРИЙН ТООНО НУТАГ-т Хэнтий аймгийн дараах сумд зочлож байна. Манай сумын хувь 2013 онд түүхт 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Хандивлагч, нутгаа гэсэн иргэдийнхээ туслалцаа дэмжлэгийн дор бүтээн байгуулалт өрнөсөн жил болон өнгөрсөнийг дурдах нь зүйн хэрэг.

Батноров сумын засаг даргын тамгын газар
1990 оны Ардчилсан хөдөлгөөний дараа
Монгол улсын Нийгэм улс төрийн тогтолцоо өөрчлөгдөж 1992 онд батлагдсан шинэ
үндсэн хуулийн дагуу нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын бүтэц
бүрэлдэн тогтсон байна. Хэнтий аймгийн Засаг даргын 1992 оны 11 сарын
05-ны өдрийн 2 дугаар захирамжаар сум багийн Засаг захиргааны бүтцийг тогтоож,
одоогийн бүтэц бүрэлдэхүүний эхлэлийг тавьжээ. Сумын Засаг дарга, түүний Тамгын
газар нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, сум орон нутгийн нийгэм,
эдийн засаг, хөгжлийн бодлогыг оройлон удирдсаар ирлээ.
ХЭНТИЙ АЙМГИЙН БАТНОРОВЫН
ХҮНДЭТ ШАГНАЛ МӨНГӨН ГЭРЭГЭ
Тус сум нь 2003 онд хоёр түмэн адуутай болсон бөгөө адууны тоогоор улсад тэргүүлэх хэмжээнд хүрчээ. Энэ нутаг бол Чингисийн үеэс хүлэг баатар Боорчийн түүхтэй холбоотой адууны нутаг юм. Энэхүү түүхэн уламжлалыг бэлгэдэж сумын хүндэт шагнал мөнгөн гэрэгэний дүрийг сүргийн манлай азаргаар төлөөлүүлэн сонгож толин магнайд нь эрдэнийн чулуун шигтгээ (бадмаараг) шиптэсэн нь сар галыг асаан дээдэлж, дүрслэв.
Батноров сумын удирдлагууд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид цугларан хуралдаж энэхүү загварыг сонгон баталсан. Бэлэгдэл болон гэрэгэний эх загварыг тус сумын Идэрмэг багийн уугуул зураач Ж.Саруулбуян үйлдсэн юм байна..

Батширээт сумын засаг даргын тамгын газар
Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын тамгын газар нь
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль
батлагдсаны дагуу 1992 онд байгуулагдаж сумын төр, нийгэм, эдийн засгийн
бодлогын үйл ажиллагааг удирдлагаар хангах, төр засгийн шийдвэрийг ард иргэдэд
хүргэх зорилтыг ханган биелүүлэхээр 14 орон тоотойгоор, анхны даргаар нь М.Болд
ажиллаж байсан байна.
Эдүгээ ЗДТГазар нь төрийн албанд мэргэшсэн чадварлаг боловсон хүчнээр хангагдсан, сум хөгжүүлэх үндсэн чиглэл, УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард иргэддээ тайлбарлан таниулах, төр ард түмний гүүр болж, төрийн үйлчилгээг зон олондоо түргэн шуурхай хүргэх зорилгоор 18 орон тоотой ажиллаж байна.

Өмнөдэлгэр сумын засаг даргын тамгын газар
1931 онд байгуулагдсан. Хойгуураа ОХУ-тай хиллэдэг 50 орчим
км газраар, зүүнээрээ Батширээт, Биндэр, зүүн урдуураа Хэрлэн, урдуураа Мөрөн,
баруун урдуураа Жаргалтхаан, Цэнхэрмандал, баруунаараа Төв аймгийн Мөнгөнморьт
сумдтай хиллэн 11864 ам км талбай бүхий нутаг эзлэн оршино.
Сумын төв Айрагийн энгэр нь Хэнтийн нурууны зүүн хойд захын Баянцогт уулын зүүн урд бэлд Өндөрхаанаас баруун хойш 130 км, Улаанбаатараас 270 км зайтай, далайн түвшнээс дээш 1400 орчим метр өндөрт х.ө 47°53’, з.у 109°55’-ын солбилцолд оршино. Сум 5.7 мянган хүн амтай. Сумын төвд улсын баатар Х.Дамбын хөшөө бий. Хэнтий аймгийн томоохон сумдын нэг бөгөөд 2013 онд түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн.

Энэхүү үйл ажиллагаанд Батноров сумаас 21, Батширээт сумаас 24, Өмнөдэлгэр сумаас 16 ажилтан албан хаагчид, Биндэр сумын ЗДТГ-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ, бүх сумдын Засаг дарга, ТГ-ын дарга нар оролцлоо. Туршилга солилцох бүс нутгийн хамтын ажилллагаа давуу талууд түүнд тулгуурласан эдийн засгийн хамтын хөгжлийн гарцуудыг ярилцсан юм. Уг уулзалтанд оролцогчдыг нутгийнхаа түүхийн дурсгалт газруудтай танилцуулж дурсгалын зураг татуулж улмаар гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, мөсөн дээрх олс таталт, мөсөн шагайн тэмцээнүүдийг зохион байгууллаа. Гар бөмбөгийн тэмцээнд Биндэр сум 1-р байр, Батширээт сум 2-р байр, Батноров сум 3-р байр, Олс таталтын тэмцээнд Батноров 1-р байр, Өмнөдэлгэр 2-р байр, мөсөн шагайн тэмцээнд 4 сумынхан нийлсэн цоохор баг 1-р байр, Биндэр 2-р байр тус тус эзэллээ. Эзэн Чингисийн голомт нутгаар саатан тухлаад гарсан тойргийн сумынхаа ЗДТГ-ын хамт олонд ажлын амжилт, ард иргэдэд нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
0 сэтгэгдэл:
Post a Comment