ҮНЭГ, ХЯРС, ТАРВАГЫГ АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
ЗОРИУЛАЛТААР АГНАХЫГ 3 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХОРИГЛОВ
Агнуурын нөөц нь хангалттай өсөн
нэмэгдэхгүй байгаа учраас тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор 3 жилийн хугацаатай хориглов. Энэ
хугацаанд агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах, агнуурын бүс нутгийг
эзэнтэй болгох, тоо толгойг өсгөх арга хэмжээ авахыг аймгийг Засаг дарга нарт
үүрэг болгов. /Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 02 сарын 25-ны А-61 дүгээр
тушаалаас/.
|
|
|
Хэнтий, Дорнод, Сүхбаатар
аймгийн агнуурын бүс нутгийн
менежмент сул, хууль бус агнуур буурахгүй байгаа учраас эдгээр гурван
аймагт 3 жилийн хугацаатай саарал чоныг агнахыг хориглов /Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 02 сарын 25-ны А-61 дүгээр
тушаалаас/.
|
ТҮЙМРЭЭС УРЬДЧЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР
ХАЛИУН БУГЫН ЭВРИЙГ ТҮҮХИЙГ
ХЯЗГААРАЛСАН ХУГАЦААГ ТОГТООЛОО
|
2012-2013 онд байгалийн жамаар
унасан халиун бугын түүж бэлтгэсэн 30 тонн ясан эврийг гадаадад экспортолсон
байна. Увс, Завхан, Төв аймгуудаас бугын ясан эврийн ихэнхийг түүж бэлтгэсэн
байна.
Ой, ойт хээрийн түймрээс урьдчлан
сэргийлэх, хаврын нөхцөлд амьтны байршлийг алдагдуулан үргээхээс сэргийлэх
зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 15-аас 6 дугаар сарын 15 хүртэл байгалийн
жамаар унасан халиун бугын ясан эврийг түүх, худалдахыг түр хязгаарлах шийдвэр
гарлаа/Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 02 сарын 25-ны А-61 дүгээр
тушаалаас/.
|
БАРАГШУНЫГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
ЗОРИУЛАЛТААР ТҮҮЖ БЭЛТГЭХ, ТҮҮХИЙГЭЭР ГАДААД УЛСАД ГАРГАХЫГ 5 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ
ХОРИГЛОВ
Монгол Алтайн барагшун бол Барагчин төрлийн оготны бүлийн
ялгадасын олон жилийн хуримтлалаас биологийн болон орчны хүчин зүйлийн
нөлөөгөөр бүрэлдэн тогтсон байгалийн эрдэс хуримтлал юм. Монгол Алтайн
барагшуны нөөц төдийлөн их биш гэдэг нь 2009 онд судалгаагаар тогтоосон бөгөөд
түүнийг олборлохдоо хад асгыг нурааж тэр орчимд байршихамьтдын амьдрах орчинг
сүйтгэж байна. Барагшун үүсэн бүрэлдэх үйл явц нь хэдэн зуун жилээр үргэлжлэх
учраас бага нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэн, түүхийгээр
гадаадад худалдахыг 5 жилийн хугацаатай Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын
тушаалаар хориглов.
Харин барагшун гадаадад гаргах зөвшөөрөл аваад гаргаж
амжаагүй аж ахуйн нэгжийг 2014 оны 5 сарын 01-ны дотор үлдэгдэл барагшунг гадаадад
гаргах шаардлага хүргүүлэв.
0 сэтгэгдэл:
Post a Comment