Home » » Аз хийморь нь бялхсан Биндэрчүүд

Аз хийморь нь бялхсан Биндэрчүүд

Written By Unknown on 2014/03/05 | 15:40

Онон гол
Биндэр сум маань Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага дор Иргэдийн оролцоог хангасан Монгол улсын ЗАГВАР ЗУРГААН сумын нэгээр сонгогдоод удаагүй байгаа билээ. Түүний дараачаар засгийн газрын 2014.02.07 ны өдрийн хуралдаанаар шийдсэн Монгол улсын хэмжээнд 16 сумыг Жишиг сум болгох сонголт хийхэд Хэнтий аймгаасаа сонгогдоод байсан бөгөөд  “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд сум бүрт улсын төсвөөс таван тэрбум төгрөг зарцуулах бол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслөөс сум бүрт 200 мянган ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Их хааны төрж өссөн өлгий, Их хуралдайг хуралдсан Биндэръяа сум маань хөгжлийн зүг айсуй. Энэ их хөрөнгө оруулалтанд БИНДЭР сумаа гэсэн сэтгэлтэй ард иргэд, сумын удирдлагууд, нутгийн зөвлөлийн дарга, төлөөлөгч нарын хичээл зүтгэл их бий гэдгийг онцлох нь зүйтэй байхаа.
Share this article :

0 сэтгэгдэл:

Post a Comment

 
Ивээн тэтгэгч : М.Хасчулуу | Facebook ХК | Хэнтий аймгийн ЗДТГ
Зохиогчийн эрх © 2013 он. Биндэр сум 90 жил - Бүх оюуны өмч хуулиар хамгаалагдсан
Загварыг М.Хасчулуу | Биндэр ЕБС XVXV төгсөлт | Xyyp.mn баг
Google-ийн сервер дээр байршив