Монголын ард түмний өнө зууны түүхтэй, уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэн дэлгэрүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, өргөн хүрээнд сурталчлан олон түмнийг хамруулан үндэсний спортын нэгэн төрөл болгон хөгжүүлэх нөхцлийг бий болгох өрнүүн их ажлыг орон нутагтаа эхлүүлэх зорилгоор Биндэр сумын Онон гол дээр 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдөр анхны "Мөсний шагайн харвааны тэмцээн"-ийг Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбоо, МҮОХороо, Биндэр сумын ЗДТГазар хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбооны /МҮМШХ/ Ерөнхий нарийн бичгийн дарга ШУА-ийн Архелогийн хүрээлэн, Доктор/Ph/ Н.Эрдэнэ-Очироор удирдуулсан МУ-ын Мэргэн -9, нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй харваачид хүрэлцэн ирж, Биндэр, Батширээт, Бэрх, Хэрлэн сумын 26 харваач нар оролцсон сургалт, заах арга, туршлага солилцсон сайхан тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээн МҮМШХ-оос хүрэлсэн ирсэн мэргэжлийн харваачид эхлэн суралцагч харваачдыг сугалаагаар сонгон авч 2 хүний бүрэлдэхүүнтэй 26 баг болон 2 группд хуваагдан хүн тус бүр 40 хасаа тавьж өрсөлдсөн. Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Эзэн Чингисийн өлгий нутаг Хан Хэнтий аймагт МҮМШХ-ны салбар холбоо байгууллагдсан "БАТЛАМЖ"-ийг гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллагдлаа.
Мөсний Шагайн харвааны тэмцээний ялагчаар Архангай аймгийн харьяат МУ-ын мэргэн Д.Батсайхан,МҮОХорооны дэд дарга Ц.Дамдин нар, 2-р байрыг МУ-ын мэргэн М.Батмөнх,Д,Бат-очир нар 3-р байрыг МУ-ын мэргэн Сүхбаатар, Биндэр сумын Засаг дарга Н.Алтангэрэл нар эзэлжээ. Хасаа мэргэн байх болтугай УУХАЙ УУХАЙ УУХАЙ
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment