Сүүлд нэмэгдсэн мэдээ

Showing posts with label Аж ахуйн нэгжүүд. Show all posts
Showing posts with label Аж ахуйн нэгжүүд. Show all posts

Сүлдэт-Өндөр ХЗХ

Written By Khaschuluu Munkhbayar on 2013/06/20 | 17:49


Үүсэл хөгжил:
Сүлдэт-Өндөр” ХЗХоршоо анх 2005.4.4-ны өдөр үүсгэн байгуулах хурлаа хийж 24 гишүүнтэйгээр 2 сая 400 мянган төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаа эхэлж байсан.
ХЗХоршооны анхдугаар хурлаас хоршооны даргаар Цэвээний Цэрэндорж, тэргүүлэгчдээр Б.Пүрэвдорж, Г.Сүхбаатар, Хяналтын зөвлөлийн даргаар С.Нямжонхор, хяналтын зөвлөлийн гишүүнээр Ч.Дамдин, Д.Базарсад, Эрсдэлийн хорооны даргаар Г.Баярсайхан, гишүүдэд Б.Насанжаргал, А.Уртнасан нарыг сонгон ажиллуулж байсан.
Хоршооны хөгжилд гишүүн бүрийн оролцоо идэвх хамгийн чухал байдаг бөгөөд гишүүдээс Эрсдэлийн хорооны даргаар Г.Баярсайхан, эрсдэлийн хорооны гишүүнээр Ц.Оюунчимэг, Ж.Батсүх, тэргүүлэгчээр Б.Ганбаатар, хяналтын зөвлөлд Г.Энхтуяа, Ц.Болормаа нар сонгогдож байсан.
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль шинээр батлагдаж мөрдөгдөж эхэлснээр 2012.03.10-ны өдрийн БГХурлаар хоршооны дүрмэнд өөрчлөлт орж Эрсдлийн хороог өөрчлөн зохион байгуулж тэргүүлэгчдийн зөвлөл Зээлийн хороо нэртэйгээр сонгодог болсон.

Биндэр ХААН банк

Written By Khaschuluu Munkhbayar on 2013/03/21 | 21:53


1942 онд Биндэр, Баян-Адрага, Гурванбаян, Дадал зэрэг сумдад үйлчлэх тооцооны касс Биндэр суманд байгуулагдаж мал аж ахуйн албан татвар, хоршооны бараа үйлчилгээний орлого, урт богино, хугацааны зээлийг хураах, иргэдийн хувийн мөнгийг хадгалах, зэрэг үйлчилгээ хийдэг байсан.

ЕБСургууль

Written By Khaschuluu Munkhbayar on 2013/03/07 | 17:00




Сургуулийн захирал АБТА Г.Буянтогтох
Их эзэг богд Чингис хааны хүй дарсан тоонот нутаг, эрин зууныг элээж буй Онон мөрөнтэйгээ зүрх сэтгэл, ахуй амьдрал, ажил үйлсээрээ холбогдон омогшиж явдаг эрхэм Биндэръяачуудынхаа түмэн амгаланг эрж, сум байгуулагдсаны болон төрөлх сургуулийнхаа 90 насны түүхт ойг дараалан тэмдэглэх баярын сайхан өдрүүдээ үе үеийн хүндэт төгсөгчид , хүүхэд багачуудын хөгжлийн төлөө сэтгэл харамгүй гар сунгаж байдаг ивээн тэтгэгч та бүхэнтэйгээ хамтдаа угтахын сайхан ерөөлийг нийт багш сурган хүмүүжүүлэгчид болон хайрт шавь нарынхаа өмнөөс өргөн барья.


Эмийн эргэлтийн сан

Written By Khaschuluu Munkhbayar on 2013/02/22 | 16:07

Биндэр Эмийн эргэлтийн сангийн товч танилцуулга


Биндэр сумын эмийн сан нь 1942 онд хоёр хүний орон тоотойгоор байгуулагдаж эрхлэгчээр Ц.Балжмаа ажиллаж байжээ. 1993 оныг хүртэл Д. Дулампүрэв, Ж. Алтанцэцэг, П.Туваан нар жор хүлээн авагч эрхлэгчээр, Намжилмаа, Туул, Алтанцэцэг нар эм найруулагчаар, Л,Пүрэв, Ц.Алтанцэцэг нар туслах ажилчнаар ажиллаж байжээ. Эмийн эргэлтийн сан нь 3-н оронтоотой С.Амгалан салбарын эрхлэгчээрЦ.Алтантуяа эм найруулагчаар Н. Дуламханд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байна . Эмийн эргэлтийн сан нь 1997 оныг хүртэл МЭИК-ны харьяа Хэнтий компаний салбар аптекаар ажиллаж байгаад 1997 оны 3-р сард Биндэр сумын эрүүл мэндийн төвд шилжиж,1997 оны 9-рсарын 1-нээс Бамакогийн санаачлага буюу “Хамт олон-эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж ажилласан байна.Энэхүү төслийн шугамаар 1997 онд 4 сая 822 мянган төгрөгийн эм бараа өгсөн ба энэ нь сумын хүн амын 1 жилийн хэрэгцээт эм, эмнэлгийн барааны үнэ байсан Төсөл хэрэгжсэний үр дүнд 2011 оны жилийн эцсийн байдлаар нийт борлуулалт 48930,0 борлуулсан барааны өртөг 34776,0, үйл ажиллагааны зардалд 11205,2 тайлант үеийн цэвэр ашиг 2948,7 хуримтлаглсан нийт ашиг 8806,7 төгрөг болсон байна. Өөрийн хөрөнгөөр 3 сая төгрөгийн их болон урсгал засвар хийж, байгууллагын тохижолтонд зориулж хөргөгч, рефректаметр, нам даралтын тогоо болон хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг 5188,1 төгрөгөөр худалдан авснаар эмийн эргэлтийн сангийн хэвийн үйл ажиллагаагявуулах иж бүрэн тохилог орчнийг бүрдүүлсэн. П.Туваан, Д. Дулампүрэв, нар ЭМЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдэгээр, Ц.Алтантуяа, С.Амгалан ЭМЯ –ны жуух бичигээр, Л.Пүрэв,Ц.Алтанцэцэг, Ц.Алтантуяа, С.Амгалан “ЭМ” холбооны дээд шагнал “Эм үйлдвэрлэл хангамжийн тэргүүний ажилтан “цол тэмдгээр тус тус шагнагдсан.

Биндэр Ус, Цаг уурын өртөө

Written By Khaschuluu Munkhbayar on 2013/02/19 | 14:14

Биндэр Ус, Цаг уурын өртөөний товч танилцуулга
Ус, Цаг уурын ажлын эхлэл “1927 онд Хан Хэнтийн зүүн хойд зүгийн суурин газар болох ламын хүрээ /Онон Хурхын төв, Биндэр сумын хуучин төв/-д Зоо-мал эмнэлгийн салбар нээгдэж Воробьев, Чернов зэрэг орос эмч нар ажиллаж эхэлсэн энэ үед зоо-мал эмнэлгийн салбаруудад цаг уурын ажиглагч нар ажилдаг болж, тус суманд метеорологич /цаг уурч/ Зародин хжиллаж байжээ.”гэж эрдэмтэн зохиолч Х.Пэрлээ, түүхч Б.Өлзийсүрэн нарын бичсэн “Хэнтий аймгийн хураангуй түүх”номонд тэмдэглэснээс үзвэл 1927 оноос тавигдсан байж болох боловч тухайн үедээ албан ёсны байгууллага болж чадаагүй харуулын маягаар ажиллаж байжээ.1935 онд БНМАУ,ЗХУ-ын засгийн газар хооронд байгуулсан Ус, Цаг уурын шинжилгээний талаар хамтран ажиллах тухай гэрээний дагуу Хэнтий аймагт Ламын хүрээнд ЗХУ-ын хүч хөрөнгөөр батлан хамгаалахын мэргэжилтэн Н.Г.Киселёвоор удирдуулсан Ус, Цаг уурын хоёр дахь станц ажиллаж эхэлснээс хойш уур амьсгалын ажиглалт хийхээс гадна усны нөөц горимын судалгааг Онон голд хийж байв.ЗХУ-ын өндөр мэдлэг мэргэжилтэй хүмүүс ээлжээр ирж ажиллаж байсан бөгөөд тэдэнтэй манай орны мэргэжилтэн Лодоншарав мөр зэрэгцэн ажиллаж 1950 онд уг станцыг монголд шилжүүлэн өгсний дараагаар ч үргэжлүүлэн ажиллаж байсан манай ууган цаг уурчын нэг юм.Анхны даргаар нь Долгоржав ажиллаж байсан ба ажиглагчид нь У.Лодоншарав, Х.Дугаржав, Х.Дугарсүрэн, У.Гомбо, Тоорой нар ажиллаж байжээ.1950 онд Ч.Балжинням ЗХУ-д сургууль төгсөөд ирж байсан нь уг станцын хувьд анхны мэргэжилтэн нь байлаа.Тус станцын даргаар ажиллаж байсан хүмүүсийг дурдвал:

Соёлын төв

Written By Khaschuluu Munkhbayar on 2013/02/17 | 02:40

Хүн эмнэлэг

Түүхэн үеэс


Биндэр сумын эмнэлэг 1930 онд хурхын голын эрэг дээр байгуулагджээ. Тэр
үед эмнэлэгт Арилд гэдэг хүн ажиллаж байсан ба галчаар Д.сэндэм ажиллаж
байв. Анхны эмчээр Варвара гэдэг орос эмч 1942-1944 онд ажиллаж байсан ба
хэлмэрчээр нутгийн ард Жалцан , сувилагчаар түүний эхнэр Гимаа гэдэг хүн
ажиллаж байжээ. /Эх барих эмэгтэйчүүдийн эмч Ж.Долгорын аав, ээж/



 
Ивээн тэтгэгч : М.Хасчулуу | Facebook ХК | Хэнтий аймгийн ЗДТГ
Зохиогчийн эрх © 2013 он. Биндэр сум 90 жил - Бүх оюуны өмч хуулиар хамгаалагдсан
Загварыг М.Хасчулуу | Биндэр ЕБС XVXV төгсөлт | Xyyp.mn баг
Google-ийн сервер дээр байршив