Сүүлд нэмэгдсэн мэдээ

Showing posts with label Цаг үе. Show all posts
Showing posts with label Цаг үе. Show all posts

Ах дүү хоёр сайн нүүлээ.

Written By Unknown on 2015/03/23 | 15:30

2015 оны Биндэр сумын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг Онон клубээс санаачлан Засаг даргын нэрэмжит болгон зохион байгууллаа. Тэмцээнд нийт 36 шатарчин оюун ухаанаа уралдуулсан бөгөөд насанд хүрэгчдэд Б. Энхбаяр нэгдүгээр байр, Б. Батбаяр хоёрдугаар байр, Б. Энхжаргал гуравдугаар байрт, хүүхдүүдэд Х. Хишигбат нэгдүгээр байр, О. Болорзэв хоёрдугаар байр, Т. Мөнхтэнгэр гуравдугаар байрт орж амжилттай сайхан болсон. Энэ удаагийн тэмцээний онцлог нь программаар оноолт хийсэн бөгөөд шатарчид 7 өрөг тоглосон юм. Тэмцээний өсөх ирээдүйтэй тамирчнаар Б. Хишигжаргал, н. Энх-амар нар шалгарлаа.

Мөсөн шагай

Written By Unknown on 2015/03/09 | 18:22

Монголын ард түмний өнө зууны түүхтэй, уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэн дэлгэрүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, өргөн хүрээнд сурталчлан олон түмнийг хамруулан үндэсний спортын нэгэн төрөл болгон хөгжүүлэх нөхцлийг бий болгох өрнүүн их ажлыг орон нутагтаа эхлүүлэх зорилгоор Биндэр сумын Онон гол дээр 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдөр анхны "Мөсний шагайн харвааны тэмцээн"-ийг Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбоо, МҮОХороо, Биндэр сумын ЗДТГазар хамтран зохион байгууллаа. Тэмцээнд Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбооны /МҮМШХ/ Ерөнхий нарийн бичгийн дарга ШУА-ийн Архелогийн хүрээлэн, Доктор/Ph/ Н.Эрдэнэ-Очироор удирдуулсан МУ-ын Мэргэн -9, нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй харваачид хүрэлцэн ирж, Биндэр, Батширээт, Бэрх, Хэрлэн сумын 26 харваач нар оролцсон сургалт, заах арга, туршлага солилцсон сайхан тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээн МҮМШХ-оос хүрэлсэн ирсэн мэргэжлийн харваачид эхлэн суралцагч харваачдыг сугалаагаар сонгон авч 2 хүний бүрэлдэхүүнтэй 26 баг болон 2 группд хуваагдан хүн тус бүр 40 хасаа тавьж өрсөлдсөн. Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Эзэн Чингисийн өлгий нутаг Хан Хэнтий аймагт МҮМШХ-ны салбар холбоо байгууллагдсан "БАТЛАМЖ"-ийг гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллагдлаа. Мөсний Шагайн харвааны тэмцээний ялагчаар Архангай аймгийн харьяат МУ-ын мэргэн Д.Батсайхан,МҮОХорооны дэд дарга Ц.Дамдин нар, 2-р байрыг МУ-ын мэргэн М.Батмөнх,Д,Бат-очир нар 3-р байрыг МУ-ын мэргэн Сүхбаатар, Биндэр сумын Засаг дарга Н.Алтангэрэл нар эзэлжээ. Хасаа мэргэн байх болтугай УУХАЙ УУХАЙ УУХАЙ

АЛТАН ЦОМД БИНДЭРЧҮҮД

Written By Unknown on 2014/03/27 | 12:08

Спортын дэд мастер Э.Оюунболор: "Алтан цом" наадамд шатрын төрлөөр Биндэр сумаа төлөөлөн оролцоно.

Хэнтий аймгийн Биндэр сумын харъяа шатрын Спортын дэд мастер Э.Оюунболор
-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе
-Юуны өмнө бидэнд өөрийгөө танилцуулна уу?
Намайг Эрдэнэчулууны Оюунболор гэдэг. Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул. Одоо Монгол улсын боловсролын их сургуулын КМТСургуулын мэдээлэл зүйн багшийн ангид 4-р курст суралцаж байна
-Анх хэдэн оноос эхэлж шатрын спортоор хичээллэж эхэлсэн бэ?
Хамгийн анх 3-н настай байхдаа шатар сурсан. 5настай байхдаа хамгийн анх Цодгор хүү аймгийн аврага шалгаруулах тэмцээнд оролцож шатрын гараагаа эхэлж байсаан. Одоогоор 10гаруй жил хичээллэж байна даа.
-Өөрийнхөө амжилтуудаас дурдвал?
Хамгийн анх 1999онд аймгийн аврагат ороод тусгай байр эзэлж байсан. Түүнээс хойш 2009он хүртэл нас насандаа тэргүүн байр эзэлж байлаа. Мөн улсын  аврага болж мөн хошоо хүрэл, мөнгөн медалууд хүртэж байсан. Мөн Хэнтий аймагаа төлөөлж оролцоод улсын аврага болж дараа нь Монгол улсаа төлөөлж Грек  улсад болсон өсвөр үеийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирж байсан. Мөн аймгийн шилдэг тамирчин,  Спортын дэд мастер гэх мэтчилэн олон амжилтууд үзүүлж байсан.
-Энэ их амжилтанд хүрхэд хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ?
Ер нь тамирчин хүнд хамгийн их нөлөөлдөг хүн бол багш хүн байдаг. Миний хамгийн их хүндэлж хайрлаж явдаг хүн бол АБТА Батмөнх багш маань байдаг. Энэ багш маань намайг уйгагүй сайн хичээллүүлж амжилтанд хүргэсэн. Энэ ташрамд багшдаа баярлаж явдагаа хэлэе.
-МЗХ-ны дэрэгдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос Алтан цом спортын анхдугаар наадамыг зохион байгуулж байгаа. Энэ наадмын талаар  ямар бодолтой байгаа вэ?
Ер нь бол энэ тэмцээныг зохион байгуулсанаар бүх сумдуудын төрөл бүрдээ амжилт гаргаж байгаа шилдэг тамирчидыг таниж, мэдэж авч мөн хоорондоо сайхан нөхөрлөх боломжыг олгож байна. Энэ тэмцээн анх зохион байгуулагдах гэж байгааг  сонсоод их таатай хүлээж авсан. Үүнийг зохион байгуулж байгаа шилдэг залуу удирдлагууд мөн дэмжиж байгаа ЗДТГ болон Нутгийн зөвлөл эдгээр хүмүүстэй баярлаж байгаагаа  илэрхийлэе
-Энэ наадамд оролцох уу?
Оролцоноо эмэгтэй шатрын төрлөөр Биндэр сумаа төлөөлөн оролцоно.
-Шатрын спортын дэд мастер цол хүртсэн, цолоо хэзээ авсан бэ? Энэ үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
2011онд спортын дэд мастер цол авч байсан. Энэ үед хүн болж төрсөнөөрөө их бахархаж байсан. Энэ амжилтанд хүрсэндээ их баяртай байгаа.
-Хэдхэн хором ч гэсэн сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа
Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгасан сайн тамирчин болоорой
Баярлалаа чамд ч гэсэн ажилын амжилт хүсэе
ХАНХЭНТИЙ.МН

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр

Written By Unknown on 2014/03/12 | 10:02

Айл гэрийн хос багана, амьдралын ноён нуруу гээд л эхнэр нөхөр хоёрыг зүйрлэж хэлэх үгс олон. Үүнтэй утга нэг зүйрлэл яах аргагүй ихэр заяанд хамаатай. Эхийн хэвлийд хоёр халуун амь бүрэлдэж, нэг насныхаа амьдралыг ихэр заяагаар холбосон Монголын дөрвөн мянга гаруй ихэрүүдийн төлөөлөл болсон 44 ихэр Биндэр суманд байдаг. Ихэр амийг хорвоод мэндлүүлж, өсгөж торниулсан ижий Бурхадад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан юм.  Энэ үйл ажиллагааг Биндэр сумын эмэгтэйчүүдийн холбоо санаачлан зохион байгуулсан юм. 2014 онд эмэгтэйчүүдийн зөвлөл шинэчлэн зохион байгуулагдсан бөгөөд даргаар Э. Алтансувд ажиллаж байгаа бөгөөд Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өндөр зохион байгуулалттай зохион байгуулж 1-5р багийн эмэгтэйчүүдээ хүлээн авч мөн уламжлал болон зохион байгуулагддаг Эмэгтэйчүүд тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд тэмцээнд Баян-өндөр баг, Мандалхаан баг, Онон баг, Сум дундын эмнэлэгийн баг, хилийн цэргийн анги хүрэлцэн ирж оролцосоноороо онцлог боллоо. Уг тэмцээнд Мандалхаан багийн баг 90 оноотой тэргүүлж шилжин явах цомыг гардсан юм. 5-р багийн иргэн Хутагт- Өндөр шүтээн ХХК-ийн захирал Амаржаргал Биндэр сумын Бүсгүйчүүддээ болон өөрийн эхнэр Д. Улаалзгана болон 99 настай азай буурал Б. Гомбо гуайд гэнэтийн бэлэг барьж СТА Б. Болдбаатар, СТА О. Баянмөнх нарын "Нутгаа санасан омогшил" тоглолтыг үнэ төлбөргүй тоглуулсан юм.
 

Нээлттэй хаалганы өдөр

Written By Unknown on 2014/03/07 | 11:20

2014 он гарсанаар Хэнтий аймгийн Биндэр сумын ЗДТГ хамгийн эхний нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байна. Иргэдэд шуурхай нэгдсэн үйлчилгээг НЭГ цэгээс хүргэж байгаагаараа энэ удаагийн нээлттэй хаалганы өдөр онцлог юм. 2014 оны 03 сарын 7 ны өдөр үйлчилүүлсэн иргэдэд бичиг баримт, бусад зүйлсийг үнэ төлбөргүй канондож өгч үйлчлэж байна.
Энэхүү нээлттэй хаалганы өдөр улирал бүрд нэг удаа зохион байгуулах бөгөөд үр дүнг дараа улирлын эхний сарын 5-ны дотор тооцож байна.  Том төрөөс ухаалаг төр рүү нээлттэй хэлэлцүүлэг Биндэр суманд ажлын цаг ашиглалт, дотоод зохион байгуулалтыг сайжруулах нь сэдвийн хүрээнд хийсэн ба үр дүнг аян зарлан сарын хугацаанд хөтөлбөр болгон гаргах гэж байгааг нээлттэй хаалганы өдөр мөн танилцуулж байна. ЗДТГ-ын түшмэд, мэрэгжилтэн, багийн дарга нар хамтран энэ үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд одоогоор нийт 09:00 цагаас эхлээд 11:00 цаг хүртэл 2 цагийн хугацаанд 34 иргэн үйлчилүүлээд байгаа энэ үйл ажиллагаа өнөөдөр 15:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Дөрвөн сумын нөхөрсөг уулзалт

Written By Unknown on 2014/02/21 | 10:27



Хэнтий аймгийн Биндэр сум
Биндэр сум 2014 оны босгон дээр аймагтаа ажлаараа дээгүүр амжилт үзүүлсэн төдийгүй Монгол улсын засгийн газрын шийдвэрээр "Жишиг сум" мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага дор Иргэдийн оролцоог хангасан Монгол улсын загвар зургаан сумын нэг болохоор шийдвэр гарсантай уялдуулж Эзэн Чингис хааны мэндлэсэн ТУЛГАР ТӨРИЙН ТООНО НУТАГ-т Хэнтий аймгийн дараах сумд зочлож байна. Манай сумын хувь 2013 онд түүхт 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Хандивлагч, нутгаа гэсэн иргэдийнхээ туслалцаа дэмжлэгийн дор бүтээн байгуулалт өрнөсөн жил  болон өнгөрсөнийг дурдах нь зүйн хэрэг.
Батноров сумын засаг даргын тамгын газар

1990 оны Ардчилсан хөдөлгөөний дараа Монгол улсын Нийгэм улс төрийн тогтолцоо өөрчлөгдөж 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулийн дагуу нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын бүтэц бүрэлдэн тогтсон байна.  Хэнтий аймгийн Засаг даргын 1992 оны 11 сарын 05-ны өдрийн 2 дугаар захирамжаар сум багийн Засаг захиргааны бүтцийг тогтоож, одоогийн бүтэц бүрэлдэхүүний эхлэлийг тавьжээ. Сумын Засаг дарга, түүний Тамгын газар нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, сум орон нутгийн нийгэм, эдийн засаг, хөгжлийн бодлогыг оройлон удирдсаар ирлээ.


ХЭНТИЙ АЙМГИЙН БАТНОРОВЫН ХҮНДЭТ ШАГНАЛ МӨНГӨН ГЭРЭГЭ
Тус сум нь 2003 онд хоёр түмэн адуутай болсон бөгөө адууны тоогоор улсад тэргүүлэх хэмжээнд хүрчээ. Энэ нутаг бол Чингисийн үеэс хүлэг баатар Боорчийн түүхтэй холбоотой адууны нутаг юм. Энэхүү түүхэн уламжлалыг бэлгэдэж сумын хүндэт шагнал мөнгөн гэрэгэний дүрийг сүргийн манлай азаргаар төлөөлүүлэн сонгож толин магнайд нь эрдэнийн чулуун шигтгээ (бадмаараг) шиптэсэн нь сар галыг асаан дээдэлж, дүрслэв.
Батноров сумын удирдлагууд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид цугларан хуралдаж энэхүү загварыг сонгон баталсан. Бэлэгдэл болон гэрэгэний эх загварыг тус сумын Идэрмэг багийн уугуул зураач Ж.Саруулбуян үйлдсэн юм байна..
 Батширээт сумын засаг даргын тамгын газар

Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын тамгын газар нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль батлагдсаны дагуу 1992 онд байгуулагдаж сумын төр, нийгэм, эдийн засгийн бодлогын үйл ажиллагааг удирдлагаар хангах, төр засгийн шийдвэрийг ард иргэдэд хүргэх зорилтыг ханган биелүүлэхээр 14 орон тоотойгоор, анхны даргаар нь М.Болд ажиллаж  байсан байна.
Эдүгээ ЗДТГазар нь төрийн албанд мэргэшсэн чадварлаг боловсон хүчнээр хангагдсан, сум хөгжүүлэх үндсэн чиглэл, УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард иргэддээ тайлбарлан таниулах, төр ард түмний гүүр болж, төрийн үйлчилгээг зон олондоо түргэн шуурхай хүргэх зорилгоор 18 орон тоотой ажиллаж  байна.

 Өмнөдэлгэр сумын засаг даргын тамгын газар



1931 онд байгуулагдсан. Хойгуураа ОХУ-тай хиллэдэг 50 орчим км газраар, зүүнээрээ Батширээт, Биндэр, зүүн урдуураа Хэрлэн, урдуураа Мөрөн, баруун урдуураа Жаргалтхаан, Цэнхэрмандал, баруунаараа Төв аймгийн Мөнгөнморьт сумдтай хиллэн 11864 ам км талбай бүхий нутаг эзлэн оршино.
Сумын төв Айрагийн энгэр нь Хэнтийн нурууны зүүн хойд захын Баянцогт уулын  зүүн урд бэлд Өндөрхаанаас баруун хойш 130 км, Улаанбаатараас 270 км зайтай, далайн түвшнээс дээш 1400 орчим метр өндөрт х.ө 47°53’, з.у 109°55’-ын солбилцолд оршино. Сум 5.7 мянган хүн амтай. Сумын төвд улсын баатар Х.Дамбын хөшөө бий. Хэнтий аймгийн томоохон сумдын нэг бөгөөд 2013 онд түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн.


Энэхүү үйл ажиллагаанд Батноров сумаас 21, Батширээт сумаас 24, Өмнөдэлгэр сумаас 16 ажилтан албан хаагчид, Биндэр сумын ЗДТГ-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ, бүх сумдын Засаг дарга, ТГ-ын дарга нар оролцлоо. Туршилга солилцох бүс нутгийн хамтын ажилллагаа давуу талууд түүнд тулгуурласан эдийн засгийн хамтын хөгжлийн гарцуудыг ярилцсан юм. Уг уулзалтанд оролцогчдыг нутгийнхаа түүхийн дурсгалт газруудтай танилцуулж дурсгалын зураг татуулж улмаар гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, мөсөн дээрх олс таталт, мөсөн шагайн тэмцээнүүдийг зохион байгууллаа. Гар бөмбөгийн тэмцээнд Биндэр сум 1-р байр, Батширээт сум 2-р байр, Батноров сум 3-р байр, Олс таталтын тэмцээнд Батноров 1-р байр, Өмнөдэлгэр 2-р байр, мөсөн шагайн тэмцээнд 4 сумынхан нийлсэн цоохор баг 1-р байр, Биндэр 2-р байр тус тус эзэллээ. Эзэн Чингисийн голомт нутгаар саатан тухлаад гарсан тойргийн сумынхаа ЗДТГ-ын хамт олонд ажлын амжилт, ард иргэдэд нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

XVII жарны "Ялгуусан" хэмээгч хөх морин жилийн засал хийнэ.

Written By Unknown on 2014/02/16 | 14:28

Хэнтий аймгийн Биндэр сумын хийдэд Багануур дүүрэг дахь Биндэр сумын нутгийн зөвлөлийн дарга, Багануур дүүргийн Онц-ишэй-линг хийдийн Хамба лам Бужгарын Хэрлэнбаатар, шавь нарийн хамт нутгийн зон олондоо Модон морин жилийн заслыг хийхээр  ирэх даваа гарагт ирхээр болоод байна.
Онц-ишэй-линг хийдийн Хамба лам Бужгарын Хэрлэнбаатар

Биндэр сумын сүсэгтэн олон та бүхэн 2014 оны 02 дугаар сарын 17ноос хойш таван өдрийн турш жилийнхээ засал номыг уншуулах боломжтой юм. XVII жарны "Ялгуусан" хэмээгч хөх морин жилийн ерөнхий төлөв нь Монгол зурхайд үр тариа элбэг, хур бороо арвинтай жил гарна хэмээсэн байна. Залуу хүний ажил үйлсэд маш сайн төдийгүй нялхас өвгөдөд харш жил болой. Ард олон амгалан, түшмэдийн эрч хүч сайжрах, тарнич, засалч нарын буян дэлгэрч, эд агуурс элбэг дэлбэг жил иржээ. Хэмээн онцолсон байна.

Зурагнууд

Written By Khaschuluu Munkhbayar on 2013/04/23 | 13:01




 
Ивээн тэтгэгч : М.Хасчулуу | Facebook ХК | Хэнтий аймгийн ЗДТГ
Зохиогчийн эрх © 2013 он. Биндэр сум 90 жил - Бүх оюуны өмч хуулиар хамгаалагдсан
Загварыг М.Хасчулуу | Биндэр ЕБС XVXV төгсөлт | Xyyp.mn баг
Google-ийн сервер дээр байршив