Хэнтий аймгийн Биндэр сум бол Хамаг Монголын Ханлиг - Чингис Хааны голомт, Их Монгол Улсын Тулгар Төрийн тоонот нутаг хэмээн тvvхийн сурвалж бичгvvд, эрдэмтэн судлаачдын бvтээлvvдэд тэмдэглэгдсээр ирсэн газар билээ. Анх 1680-аад оны vед бие даасан засаг захиргааны нэгж болон Халхын Сэцэн Хан аймгийн Хөвчийн Жонон Вангийн Хошуу гэж бvрэлдэн тогтсон гэж vздэг. Тэр vедээ энэ хошуу нь Онон, Хурх, Эг, Барх, Угалзар Тэнгилэг, Уужим, Жавхлант, Урт Гурван Манхаадай зэрэг уудам нутгийг хамарч, Сэцэн Хан аймгийн 25 хошууны 16-тай нь хил залган, хvн амынхаа тоогоор аймагтаа томоохонд тооцогдож байжээ.
Олноо өргөгдсөн Монгол Улсын 12 дугаар оны өвлийн эхэн сарын 27-ны өдөр буюу аргын тооллын 1923 онд Ардын нам, засгийн газраас тус сумыг Хан Хэнтий Уул аймгийн шадар сайд Эрдэнэ Дайчин Жонон засаг дарга, хошой Чин Ван Цогбадрахын хошуу хэмээн нэрийдэж байв. Мөн ондоо Ардын засгийн газраас гаргасан тогтоолууд, нутгийн захиргааны дvрмийн дагуу аймаг хошуу, нутгийн захиргааг шинэчлэн Хөвчийн Жонон Вангийн хошууг Хан Хэнтий уулын аймгийн Биндэръяа хан уулын хошуу хэмээн нэрлэж, хошууны төвийг Онон Хурхын бэлчирт төвлөрvvлсэн ажээ. 1931 онд хошуудыг татан буулгаж, оронд нь сумдыг бие даалган томруулахад Биндэръяа сум хэвээр зохион байгуулагджээ.
Эдvгээ Биндэр сум 536,6 мянган га газар нутагтай, Монгол улсын хилийн хойд хэсэгт Хэнтийн нурууны зvvн салбар уулсын өвөр, ойт хээрийн бvсийн vзэсгэлэнт сайхан байгаль бvхий өргөн уудам нутгийг хамарч, Оросын Холбооны Улсын Чита муж, Хэнтий аймгийнхаа Дадал, Баян-Адарга, Батноров, Хэрлэн, Өмнөдэлгэр, Батширээт сумдтай хил залган орших бөгөөд, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 406 км, аймгийн төв Өндөрхаан хотоос 180 км алслагдсан томоохон суурин болжээ. Биндэр сумын нутаг далайн тvвшнээс дээш дунджаар 1049 м өргөгдсөн, жилийн дундаж агаарын температур нь – 2,2oС, хvйтний улирлын дундаж температур -23oС, дулааны улирлын дундаж температур +18oС байдаг. Нутгийн хойт хэсэг нь шилмvvст ойгоор хучигдсан уулсын, өмнөд хэсэг нь ойт хээрийн бvсэд хамаарагдана.
Тус сумын нутаг дэвсгэрээр Номхон далайн ай савд багтах уулын тvргэн урсгалт Онон, Хурх, Балж, Хөмөл, Шvvс зэрэг том жижиг 30 гаруй гол горхи урсах бөгөөд Цэгээн, Булан, Холбоо, Цэмбэл, Цагаан зэрэг 20 шахам нуур цөөрөмтэй.
Биндэръяа нутгийн ой хээрийн бvс нь амьтан ургамлын төрлөөр баялаг, онгон зэрлэг, тэнцвэрт байдлаа хадгалснаараа гайхамшигтай. Хуш, хар мод, нарс, хус, улиас, гацуур, жодоо модод, хvн ардын хvнсэндээ хэрэглэдэг зэрлэг vрэл, мойл, улаалзгана, vхрийн нvд, гvзээлзгэнэ, нэрс, долоогоно зэрэг жимс, жимсгэнэ, гогод, мангир, сонгино, таана, хөмөл, төрөл бvрийн мөөг элбэг ургана.
Ой тайга, тал хээрийн бvсvvдэд баавгай, буга, хандгай, гахай, шилvvс, хvдэр, булга, зээх, vен, солонго, бор гөрөөс, цагаан зээр, vнэг, чоно, хярс, мануул, дорго, тарвага, чандага зэрэг ан амьтан, хур, сойр, хөтvv, ятуу, галуу, нугас зэрэг агнуурын шувууд байнга болон нvvдэллэн ирж амьдардаг юм. Гол мөрөнд нь тул, зэвэг, цурахй, гутаар гэх мэтийн олон төрлийн агнуурын загастай. Газар шороон дор нь алт, нvvрс, шохойн чулуу, барилгын төрөл бvрийн материалын тvvхий эд, ашигт малтмалаар баян нутаг билээ.
Одоогийн байдлаар манай сум мянга гаруй өрхийн халх, буриад, хамниган, сонгоол зэрэг vндэстэн ястнаас голчлон бvрдэх 3500 гаруй хvн амтай, vvнээс малчин, ардын аж ахуйтан 700 гаруй өрх 73,6 мянган толгой малтай болжээ.
Тус суманд төсвийн болон хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгж vйл ажиллагаа явуулж байдгаас 80 гаруй жилийн тvvхтэй арван жилийн дунд сургууль, 76 жилийн тvvхтэй сумын хvн эмнэлгийг онцгойлон дурдах хэрэгтэй юм.
Мөн 75 хvvхэдтэй цэцэрлэг, 300 гаруй хvний суудалтай соёлын төв, холбооны салбар, ус цаг уурын өртөө, цагдаагийн тасаг зэрэг төрийн vйлчилгээний байгууллагууд, “ХААН” болон “ХАС” банкны салбарууд, төрийн өмчит болон хувийн хэвшлийн бизнесийн олон байгууллагууд ард тvмэндээ ажил vйлчилгээгээ vзvvлж байна. Тэдний заримаас дурдвал: 80 гаруй жилийн тvvхтэй “Биндэр- Ой” төрийн өмчийн vйлдвэрийн газар, 900 гаруй га эргэлтийн талбай бvхий vр тарианы “Амжилт” ХХК, “Ход Мандал”, “Цагаан Нуга”, “Дэлvvн Нуур”, “Балжхай”, “Наран Хул”, “Ган Сумч” компаниуд, Балжхай компанийн “Жамуха анд” жуулчны бааз, мөн “Богол” жуулчны баазууд амжилттай ажиллаж, зах зээл дээр өөрийн байрыг эзлэн суурьшаад байгаа билээ.
2005 оноос манай сум Монгол улсын эрчим хvчний нэгдсэн системд холбогдсон нь цаашдын хөгжил дэвшилд бодитой тvлхэц болж байна.
Биндэръяа нутаг маань vе vеийн алдартан гавьяатан, төр улсынхаа нэрт зvтгэлтнvvдийн өлгий билээ.
Дашийн Бямбасvрэн (Монгол улсын Ерөнхий сайд агсан, Дэлхийн Монголчуудын Холбооны ерөнхийлөгч, доктор), Цэрэнгийн Гvрбадам (нийгэм төрийн зvтгэлтэн, элчин сайд, шинжлэх ухааны доктор), хөдөөгийн Пэрлээ хэмээн алдаршсан Дамдины Пэрлээ (эрдэмтэн зохиолч, тvvхч, археологич), Цэвэгжавын Пvрэвдорж (Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жvжигчин, зууны манлай дуурийн дуучин, профессор), Сэнгийн Эрдэнэ (Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын уран зохиолч), Батын Нямаа (Д. Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч), Намжилын Даваажав (Монгол Улсын гавьяат багш), Пунцагнамжилын Дуламсvрэн (Монгол Улсын гавьяат багш), Жамьянгийн Төмөрмуна (Монгол Улсын гавьяат багш), Жавзмаагийн Доржханд (Монгол Улсын хөдөлмөрийн баатар, улсын хошой аварга саальчин), Сангын Аюуш (Монгол Улсын хөдөлмөрийн баатар, улсын хошой аварга саальчин), Найданжавын Цэвэлмаа (Дэлхийн Ардчилсан Эмэгтэйчvvдийн Холбооны YI их хурлын төлөөлөгч, тус холбооны тэргvvлэгч гишvvн, Сvхбаатарын одонт саальчин), Цэндийн Дамдин (Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт, самбо барилдааны дэлхийн хошой аварга, улсын начин, МVОХ-ны дэд ерөнхийлөгч), Нямын Ширмэндугар (Монгол Улсын гавьяат тээвэрчин), Сэдэдийн Цэнд (Монгол Улсын гавьяат нэгдэлчин, улсын хошой аварга малчин) гээд олон арван алдартан гавьяатнууд нутаг нугынхаа бахархал, нэрийн хуудас нь болсоор байна.
Энд “Могойн бичигт хад” (13-р зууны vеийн бөө мөргөлийн бичиг), “Мянган цэргийн булш” (13-р зуун), “Хадат толгойн булш” (14-15-р зуун), “Их хуралдайн гэрэлт хөшөө” (2003 он) зэрэг тvvх соёлын дурсгалт газар олон бий.
Манай сум тvvхийнхээ аль ч vед ойр зэргэлдээ бvс нутгийнхаа хөгжлийн төв нь болж байсан, одоо ч энэ нь хэвээрээ байгаа юм.
Биндэрчvvд бид их эзэн Чингис хааныхаа гал голомт, Их Монгол Улсаа байгуулан, хаанд өргөмжлөгдсөн Тулгар төрийн тоонот нутгийн газар шороон дээр мэндэлж, тэр л ариун дагшин нутаг оронд нь ажиллаж амьдарч байгаагаараа бусдаас илvv бахархаж, сvvн далайн орноо дэлхийд алдаршуулах эрмэлзэл төгс буй бөлгөө.

0 сэтгэгдэл:
Post a Comment